Saturday, January 30, 2016

Таны бүтээмжийг өсгөх 7 зөвлөгөө


 

Бүтээмж гэдэг бол ухаалаг төлөвлөгөө болон түүнийг гүйцэлдүүлэхээр зүтгэж буй ухамсарт оролдлогуудын нийлбэр юм. Өдөр бүр ажил тарах үед та өөрийн хийсэн ажилдаа сэтгэлэн хангалуун биш байна уу?. Тэгвэл та дараах 7 гайхалтай аргыг уншаад, амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй.

1.Бусдаас тусламж хүсэх/Бусдад зарим ажлаа даалгах 


Хүн бүрт тусламж хэрэгтэй ба ямар нэг томоохон ажлыг ганцаараа дуусгах амаргүй. Бусдаас тусламж хүсэхэд хамгийн том хоёр саад байдаг нь итгэлцэл хийгээд таны зан төлөв юм. Хэрвээ та нийтэч, хамт олон ч хүн бол энэ нэг их хүнд биш харин та над шиг дотогшоогоо чиглэсэн хүн бол энэ харин асуудал.

Та ямар нэг ажлыг хийж байгаа үед аль болох мэргэжилтнүүд эсвэл туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Бусдаас тусламж гуйхдаа хэзээ ч битгий ич. Хүн бүхий л амьдралынхаа турш бусдаас болон өөрийнхөө алдаанаас суралцсаар л байдаг. Тиймээс бүтээмжээ дээшлүүлэхийн тулд бусадтай хамтран ажилла.

2.  20%-ийн зүтгэл 80%-ийн үр дүн 

Хүн ажлын үр дүнгийн 80%-ийг хийхэд ажлын цагийн 20%-ийг зарцуулдаг гэсэн "Паретогийн 80/20 гэдэг алдарт зарчим байдаг. Энэхүү 80/20 зарчим амьдралын бүхий л явцад үйлчилдэг байна. Жишээлбэл нийт гэмт хэргийн 80 хувьд хэрэгтнүүдийн 20% нь холбогдолтой байдаг бол нийт авто ослын 80%-ийг жолооч нарын 20% нь хийдэг байна.

Та паретогийн зарчмыг хэрэгжүүлж чадвал ажил төрөлдөө төдийгүү, хувийн амьдралдаа ч амжилт гаргаж чадна.
Хэрхэн хэрэгжүүлэх вэ?. Хэрвээ та Паретогийн зарчмыг дагаж байгаа бол таны бүтээмж бага, анхаарал төвлөрөхгүй үедээ чухал биш ажлуудаа хийхийг зөвлөж байна. Жишээлбэл, зарим хүмүүс өглөө ажил дээрээ очингуутаа шууд төвлөрөхөд хэцүү байдаг. Тиймээс ажлаа төлөвлөх, хамтрагчидтайгаа ярилцах, цай уух зэргээр өөрийгөө бэлдэх хэрэгтэй.

Үүний дараа ажлаа ач холбогдлоор нь ангилж хамгийн чухал ажлаа эхлээд хийж занших нь чухал юм. Мэдээж та ажлын цагийнхаа 20 хувийг ашиглаад 80 хувийн бүтээмж гаргаж чадна.
3. Хамгийн чухал 3 ажил 

Та одоо ч гэсэн хийх ажлын жирийн жагсаалт гаргаж байгаа юм биш биз. Тийм ч муу биш л дээ. Гэхдээ нэг өдөр бүр долоо хоногт ч хийгээд амжихгүй тийм их юм бичиж дараа нь амжсангүй хэмээн сэтгэлээр унаж байгаа юм биш биз?
Тийм бол та нэг удаа өөрчлөлт хийгээд үз. Та өглөө бүр сэрэхдээ өнөөдөр хийх хамгийн чухал 3 ажлаа бодоод бич. Тэгээд энэхүү гурван ажил дээрээ л төвлөрөх хэрэгтэй. Тэгээд дуусгасныхаа дараа дараагийн жижиг сажиг ажлуудаа хийж хэвшээрэй.

4. "Бага ажил"  филосфи


"Бага ажил" энэхүү философи нь сүүлийн үед нэлээн дэлгэрээд байгаа. Философи ч бүр өөр өөр асуудлуудийг гарган тавьж байдаг. Үүний нэг бол Зен буддизмын нууцлаг дадал дээр суурилсан "Бага ажиллаж их үр дүн хүртэх нь" нэртэй Марк Лессерийн онол юм.


Түүний "Бага" гэсэн онол нь биднийг улам залхуу болгож, бүтээмжийг маань бууруулдаг ажлуудыг хийх ажлынхаа жагсалтаас танах буюу хасах юм. Хийх зүйлсээ багасгаснаар бид өөрсдийн хийж буй зүйлсдээ илүү төвлөрч, таашаал авах юм. Тэрээр мөн ажлын дундуур, завсарлагаан "бодлоос ангижирах" буюу бясалгал хийж хэвших нь бүтээмжийг дээшлүүлдэг гэсэн байна.


Тиймээс, ажлаа чухал ба чухал бусаар нь ангилсныхаа дараа хамгийн чухал ажлаасаа эхэлж хийх хэрэгтэй. Зүгээр л өөрийгөө хэт олон тооны ажлаар дарахаа зогсоо. Тэгээд хамгийн чухал, танд баяр баясал өгөх ажлаа хийж эхэл.
5. Промодо техник


Энэхүү техник хүний анхаарал төвлөрөх чадвар дээр суурилсан бөгөөд эрдэмтдийн тогтоосноор насанд хүрсэн юм ямар нэгэн зүйлд дунджаар 25 минут дээд зэргийн анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна. Үүний дараагаар анхаарал төвлөрөл суларч бүтээмж буурч эхэлдэг байна. Гэхдээ бүтээмж болон анхаарал төвлөрөлтөө хадгалах арга байгаа бөгөөд та 25 минут өөр юунд ч сатаарахгүйгээр тухайн ажлаа хийгээд 5 минут амраад буцаад 25 минут ажиллах юм. Тэгээд 4 удаагийн циклийн дараа 10-15 минут амрахыг танд зөвлөж байна.


Энэхүү техник нь маш үр дүнтэй техник ба бүтээмжийг тань маш өндөр түвшинд хүргэнэ. Оюуны ажил хийдэг хүмүүст маш хэрэгтэй. Би энэ техникийг хэрэгжүүлж эхэлснээс хойш бүтээмж маань үнэхээр дээшилсэн.
6.Мэдээллийн дэглэм барих 


Бид бүхний мэдэж байгаагаар 21 зуун бол мэдээллийн эрин зуун. Гэхдээ эдгээр мэдээллүүд таны амьдралд үнэхээр хэрэгтэй юу? Эцэс төгсгөлгүй үргэлжлэх блогууд, и-мэйлын урсгал, сошиал медиа, фейсбүүк, твиттер, юү түүбээс яг хэрэгтэй зүйлээ та олж авч чадаж байна уу?


Хэрвээ та бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол мэдээллийн дэглэм буюу интернетээр дэмий сэлгүүцэхээ зогсоож тодорхой цаг тогтоохыг танд зөвлөж байна. Энэ яг л хоолны дэглэм шиг бөгөөд та орой 6 цагаас хоол иддэггүй эсвэл илчлэг ихтэй түргэн хоолоос татгалзахтай адилхан. Та хэрвээ өөрийн цагаа интернет орчинд хэрхэн өнгөрөөж байгаагаа мэдэхийг хүсвэл Rescue time application-ийг компьютертээ суулгаж өөрийгөө хянахыг зөвлөж байна.
7.  Сахилга баттай байх



Та амжилттай яваа ямар ч хүнээс тэднийг өглөө хэдэн цагт босдогийг нь асуугаарай тэд өглөө тодорхой цагт босож хэвшсэн байдаг. Үүний учир нь гэвэл өглөөд хүний анхаарал маш сайн төвлөрдөг ба чухал ажлаа хийхэд нь илүү хялбар байдаг. Өглөө эрт босож хэвших нь хувийн сахилга батын хамгийн энгийн хэлбэр юм. Тэгээд ажилдаа байх үедээ ямар цагт ажлаа хийхүү, хэзээ амрах уу гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Энэ нь таныг илүү бүтээмжтэй байлгах болно.


Паркинсоны хуулиар бол "Тухайн ажлыг хийж дуусгах хэдий хэмжээний цаг байна, ажил тэр хүртэл үргэлжилдэг". Өөрөөр хэлбэл нэгэн бүсгүйд нэгэн компани руу захиа явуулах 7 хоногийн хугацаа байжээ. Тиймээс тэр охинд захиа бичихэд 7 хоног шаардагдана. Ажил ингэж л сунаж байгаамдаа.


Ялангуяа, хүн хийхийг хүсэхгүй эсвэл залхуутай ажлаа яг цагийн тулгаж байж хийдэг. Тиймээс та ажлаа яг хэзээ хийж дуусгасан байхаа сайн төлөвлөж хэвшээрэй. Энэ нь танд тухайн ажлыг хийж дуусгахад түлхэц болж өгөх болно.

За танд амжилт хүсье. Таалагдсан бол LIKE and SHARE

No comments:

Post a Comment