Wednesday, February 3, 2016

Эртний грекийн илтгэгчдийн ой тогтоолтын нууц-Локи систем






Локи систем (Loci буюу Locus газар байршил гэсэн утгатай үг) буюу дурсамжийн газрууд хэмээх арга нь эртний Грек, Ромоос гаралтай хамгийн анхны цээжлэх аргын нэг юм. Энэхүү арга нь та өөрийн хамгийн сайн мэддэг газраа өөрийнхөө тогтоохыг хүсэж буй зүйлстэй холбосноор тухайн зүйлс таны сайн мэддэг газартай холбогдсоноор таны тархинд дүрсжин эргэн санахад хялбар болох зарчим дээр суурилсан.


Локи арга нь 2000 жилийн өмнө үүссэн бөгөөд Грек, Ромын илтгэгчид энэхүү аргыг ашиглан 2-3 цагийн илтгэлээ амжилттай тавьдаг байжээ. Өнөө үеийнх шиг Powerpoint, Smart phone байгаагүй тухайн үед 30 орчим хуудас гар бичмэлээ цээжээр ярих нь ихээхэн хүнд байсан юм. Гэхдээ оОдоо үед ч энэхүү аргыг ой тогтоолтын мастерууд хүний царай, тэмдэгт болон үгс цээжлэхдээ өргөн ашигладаг.


Та ямарваа нэг зүйлийг санахдаа тааруухан, хурдан мартдаг, хичээлээ эргэн санахад хүндрэлтэй байгаа бол энэхүү аргыг ашиглаад үзээрэй.


Энэ арга хэрхэн ажилладаг вэ?
Өөрийнхөө хамгийн сайн мэддэг газраа төсөөлөн бод (танай гэр, сургууль, гудамж)
Тэгээд тухайн газруудаа логик байршлаар нь харахыг хичээ. Жишээлбэл чи гэрийнхээ хаалгаар орж ирэхэд үүдний өрөө чинь, тэгээд коридор, зүүн эргээд гал тогоо, баруун талд зочны өрөө, унтлагын өрөө гэх мэтээр өөрийн гэрээ оюун санаандаа бодоод үз. Өрөө бүрийг бодохдоо тухайн өрөөнийхөө логик байрлалыг алдахгүй байхыг хичээгээрэй.
Тэгээд өөрийнхөө санахыг хүсэж байгаа зүйлсээ тухайн өрөөндөө байршуул.
Дараа нь тухайн зүйлсээ санахыг хүсвэл өөрийн гэрээ төсөөлөн бодоод бодол санаандаа нэг өрөөнөөс нөгөө өрөө лүү яв. Тэгээд тухайн өрөөндөө ороход таны байршуулсан зүйлс тэр газраа байгааг та харах болно.


Та дараах зүйлсийг дэлгүүрээс худалдаж авахаар гэрээсээ гарч байна гэж бодье. Гэхдээ энэ удаа Локи аргыг ашиглъя.
Сахлын хөөс
Тоор
Зайдас
Кетчуп
Мөхөөлдөс
Өндөг
Нойлын цаас


Мэдээж та гэрийнхээ байршлыг сайн мэдэх тул санахад ямар ч хүндрэлгүй. Миний хувьд дараах зүйлийг төсөөлөн бодож байна.


Та гэртээ ороод ирэх үед гэрийн чинь шал сахлын хөөсөөр хучигдчихсан таны дуртай мөхөөлдөснүүд өндөг барьчихсан кетчуп уугаал сахлын хөөсөн шал дээгүүр явж байна. Тэгээд дээд хананаас чинь нойлын цааснууд шинэ жилийн саа шиг унжчихсан, та гэр лүү орсон чинь аварга том тоор болон зайдас ширээний ард суучихсан хоорондоо юм яриад тань руу даллаж байна гээд боддоо. Маш амархан


Та заавал логиктой төсөөлөх албагүй аль болох инээдтэй, айдастай таны сэтгэлийг хөдөлгөж, та харж, үнэрлэж, барьж чадах юм бол илүү сайн тогтоогдоно. Мөн энэхүүү зүйлсээ хоорондоо холбохоо битий мартаарай. Интернетээс та LOCI METHOD гээд хайвал маш их үр гарч ирнэ.


Та энэхүү аргыг хийх ажлаа төлөвлөх, илтгэл тавих, уулзалт зохион байгуулах, хүмүүсийн нэр тогтоох, шалгалтандаа бэлдэх гээд олон зүйлс дээр ашиглаж болох ба маш үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэхүү арга таны сэтгэн бодох хэв маягийг өөрчилж байгаа учир илүү хялбар байна. Таны цээжлэх гэж буй зүйлийн хэмжээнээс хамаараад та төсөөлөн бодох газраа томсгож, илүү бүтээлчээр хандаж болно.






За ингээд та хэрхэн хэрэгжүүлэх нь таны төсөөллөөс л шалтгаалах үлдлээ.









Танд амжилт хүсье.

1 comment:

  1. Harrah's Casino and Resort - Mapyro
    Harrah's Casino and Resort is a 삼척 출장샵 racino in the 충주 출장안마 Harrah's Resort 광주 출장마사지 Southern California. The casino is part of 제천 출장샵 the 시흥 출장안마 Caesars Entertainment family, and is

    ReplyDelete