Wednesday, February 3, 2016

Англи хэлний бичих чадвараа сайжруулах 8 зөвлөгөө


Эх орондоо англи хэл бие даан болон тэнхимийн сургалтаар сурч байгаа хүмүүст тулгардаг бэрхшээл бол англиар хэлний ярианы болон бичгийн чадвараа сайжруулах байдаг. Миний хувьд сонсгол болон уншлага маань сайн байсан хэдий ч түүнийгээ эргүүлээд ярьж, бичих гэхээр сайн болдоггүй байлаа. Ямар ч нөхцөлд англиар тодорхой, ойлгомжтой бичээд сурчихвал таны хувьд бас нэг давуу тал чинь болно.  Ингээд та бүхэндээ дараах 8 зөвлөгөөг хүргэж байна.

Англи хэл дээр бичиж буй зүйлсээ нэг газар бичиж хэвших

Ингэснээр та өөрийн бичгийн чадвараа хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэх, мөн түүнийгээ ажиглаж өөрийн алдаа дутагдлыг олж харахад дөхөмтэй. Таныг аль болох MS word зэрэг компьютерийн програм ашиглан өдрийн тэмдэглэл хөтлөхийг зөвлөж байна. 

     Өдөр бүр бичих дасгал хийх

Өдөр бүр бичиж хэвшиснээр та бичгийн чадвараа хөгжүүлэх маш сайн зуршилтай болж байна гэсэн үг.  Ийм зуршлыг өөртөө бий болгосноор таны англи хэлний дүрмийн мэдлэг сайжраад зогсохгүй үгийн сан тань мөн нэмэгдэж, өөртөө илүү итгэлтэй бичдэг болно.

Ямар нэг сэдэвийг сонгож авч бичих

Та ямар ч сэдэв сонгож авч болох ба толгойгоо үүн дээр гашилгах хэрэггүй.  Та өөрийнхөө хийх дуртай зүйлийн талаар эсвэл харж, сонсож, мэдэрч байгаа зүйлсийнхээ талаар бүр ямар нэг зүйлийг зохиож ч бичиж болох юм.                                                                                              

          Бичиглэлээ үргэлж сайжруулж бай

Та хэрвээ өчигдөр ямар нэг зүйл бичсэн бол түүнийгээ сайжруулж, засаж хэвших хэрэгтэй.   Зарим тохиолдолд та тодорхой хугацааны завсарлага авсны дараа хоёр дахь, гурав дахь засвараар тань бичиглэл тань бүр сайжирсан байх болно.  Та өөрийн бичсэн зүйлээ дахин хянаж, бичих бүр утга санаа нь илүү цэгцтэй, ойлгомжтой болж ирнэ.


Дүрмийн алдаагаа засахын тулд интерет эх үүсвэр ашиглах.

Хэрвээ та англи хэлний дүрэмдээ эргэлзэж байгаа бол Grammarly, GrammarCheck, Grammarbook.com зэрэг сайтуудаар орж дүрмийн мэдлэгээ сайжруулах эсвэл асуулт тавьж болно.  Мэдээж үгийн алдаа таны MS Word, Google Doc-оор харчиж болно.

 Хайрцагнаасаа гарч сэтгэх

Өдөр бүр нэг зүйлийн талаар бичиж, битгий уйтгартай зүйл хий.  Нэг зүйлийг олон талаас нь харж, өөр өөр өнцгөөс бичихийг оролд.  Хэрвээ чи өөрийн хоббины талаар бичих гэж байгаа бол эхлээд өөрөө юу гэж боддог талаар, гэр бүл найзууд чинь яаж ойлгодог талаар, ижил сонирхолтой хүмүүс чинь яагаад энэ дуртай болсон талаар олон талаас нь бичихийг оролд.


Чиний бичсэн зүйлийг хянах, засварлах хүнийг ол

Чиний бичсэн зүйлийг хянаж, засварлах чадвартай англи хэлний мэдлэг сайтай найзтай байна гэдэг тун сайн.  Тухайн хүн чинь зөвхөн хянаж, засаад зогсохгүй тухайн бичсэн зүйлийг чинь өөр өнцгөөс харахад тусалж, өөрийн санаа бодлоо хэлнэ.  Мөн чиний харж чадаагүй алдаа дутагдлыг чинь харж чамд туслах болно.

Бичихэд тохиромжтой орчин бүрдүүлэх

Чи өдөр бүр өөр газар, өөр цагт бичиж үзэх хэрэгтэй.  Хэрвээ чи орой унтахынхаа өмнө бичдэг бол, босох цагаасаа 15 минутын өмнө босоод бичихийг оролд.  Хэрвээ хэтэрхий дуу чимээтэй орчинд байдаг бол чимээгүй тайван орчинд очоод бич.  Тэгээд өөрт тохиромжтой орчноо хай.

Унших

Та ямар нэг зүйл бичиж эхлэхээсээ өмнө ч юмуу эсвэл дараа нь тухайн сэдэвтэйгээ холбоотой зүйлсийг уншиж байхыг танд зөвлөж байна. Тэгээд тухайн уншиж буй зүйлийнхээ өгүүлбэрийн бүтэц, үг хэллэгийг сайн ажиглаарай. Сайн уншигч л сайн бичигч болж чадна. 

No comments:

Post a Comment